Түгээмэл асуултууд
Back
Сургуулийн удирдлага, менежментийн онцлог, давуу тал?
- Сургууль нь боловсролын байгууллагын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх ба энэ хүрээндээ ISO 21001 Олон улсын стандартыг мөрдөн ажиллана.
- Мөн сургууль нь сургууль-эцэг эхийн хамтын ажиллагаа, хамтын хөгжлийг чухалчлан үзэж, үүнд чиглэсэн онцлог хөтөлбөр болох "Аав ээж- Би" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
- Сургууль нь дижитал шилжилтийг үе шаттайгаар хийж, сургуулийн мэдээ, сурагчийн хичээл явц ахиц зэрэг мэдээллийг эцэг эхэд болон удирдлагад бодит цагт (real time) мэдээлж байх системийг хөгжүүлж нэвтрүүлнэ.
